шүлэг
Нэгэн хүнд зориулав.rnrnХарах болгондоо хамгаас хайрладагrnХарамлах болгондоо зүрх минь чанга цохилдогrnЭгэл чиний дүрд дасчээ биrnЭргэлзэх юм алга даа би чамдаа хайртайrnrnНэрийг чинь сонсоод сэтгэл минь сэргэдэгrnЗүсийг чинь хараад зүрх минь догдолдогrnДүрийг чинь хараад дотроо баярладагrnДуусахгүй шүлгийн эзэн чамдаа би хайртайrnrnУйлахад чинь гашуун нулимсыг чиньrnУруул хүрэхээс нь өмнө амсуулахгүй арчаад өгөх юмсанrnУйтгарлахад чинь хөндүүр сэтгэлийг чиньrnУгт нь хүрэхээс нь өмнө гонсойлгохгүй хайрлаад явах юмсанrnrnАлхам алхамаар дөхөж дассан хайрласан сэтгэлээrnАмрагийн дайтай зүрхээ өгсөн нууцхан хайрааrnАлдахгүй гээд алгуурхан холдовч атгаж үлдсэн дурлалааrnАмьдралын минь бас нэгэн жирийн биш дуртгал дүүрэн өдрүүдээrnrnМартахгүй, Гомдохгүй, Гунихгүй, ШаналахгүйrnМиний сэтгэлд мөнх, үүрд, мөрөөдөл мэт оршин байх болноо хонгор миньrnrnЯвахад чинь буцах замыг чиньrnЯнагийн мөрөөр тодорсон гэмгүйхэн шөнүүдийгrnЯлгуун саран мишээх тоолонд дурсан санааширчrnЯдахдаа очоод нэг тэвэрчих юмсан гэсэн хүслийг минь битгий матраарай хайрт миньrnrnЗүүдэнд минь сарнай дэлгэртэл инээrnЗүрхэнд минь саран мандтал инээrnСэтгэлд минь хайр астал инээrnСайхан инээмсэглэлд чинь би зовлонгоо мартаяrnrnЗүрхнээс урсах аялгууг шүлэг болгон бичижrnЗүүднээс ургах дүрийг сахиус болгон шүтэжrnЭгэл нэгэн сэтгэлд жолоо алдан тэмүүлжrnЭнэ хорвоод зөвхөн бүсгүй хүн чамайг л хайрлая!rnrnХөөрхөн төрсөн царайнд чиньrnХөгжилтэй эгдүүтэй занд чиньrnХүнлэг ариун сэтгэлд чиньrnХөл алдан дурласан юм аа би!rnrnЗөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэнrnЗөрүүд зан гаргачхаад аргадуулахсанrnЗөндөө их саначхаад тэврүүлэхсэнrnЗөвхөн чамаар хайрлуулахсанrnrnДураараа чамдаа эрхлэх гэжrnДуртай үедээ үнсэх гэжrnХамтдаа алхаад инээх гэжrnХааяа санаад уйлах гэжrnЧамдаа би зоргоороо дурлахсанrnЧамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан…?rnrnЧинийхээ дэргэд байгаад л баймаарrnЧив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаарrnДуу хоолойг чинь сонсоод л баймаарrnДулаахан харцыг чинь ширтээд л баймаарrnrnХайрандаа чи намайг дасгасанrnХоолойндоо чи намайг шингээсэнrnЗүрхэндээ чи намайг өлгийдсөнrnЗүүдэндээ чи намайг өмчилсөнrnrnЧи минь миний чимээгүй ирсэн хайрrnЧимэг гоёлгүй даруухан ирсэн жаргалrnГанцхан удаа амьдардаг хорвоо дээрrnГарыг чинь атган суумаар байнаrnГал халуун хүслээ чихэнд чинь шивнээдrnГанцаардлыг мартан амьдармаар байнаrnrnӨөрт чинь би дурлачихжээ уучлаарай!rnӨр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!rnӨдөр бүр санах болжээ итгээрэй!rnӨрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!rnrnХайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?rnХажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?rnҮе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?rnҮеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?rnrnБуцааж болдоггүйгээр дасдаг болохоорrnБусдад дурлахаас би эмээдэгrnХамаг сэтгэлээ зориулдаг болохоорrnХааяа би хайраас айдагrnrnАниргүйхэн найзлахдаа дотносно гэж санасангүйrnАятайхан ааш чинь таалагдана гэж мэдсэнгүйrnНэг л мэдэхэд чамайгаа боддог болжээrnНээрээ би чамд дэндүү дасжээ…rnrnУулзмаар санагдах нь дассаных байхrnУйлмаар санагдах нь санасных байхrnУурлаж гомдох нь итгэснийх байхrnУчраад баясах нь хайрласных байх… тийм үү?rnrnЧамайг харахаар чи нэг л содон!rnЧамгүй байхаар би нэг л сонин!rnЧамтай байхаар би нэг л жаргалтай!rnЧухамдаа би чамд хайртай!rnrnЗөрөөд өнгөрөх тавилан юм бол битгий учруулаач!rnЗөвхөн намайг хайрлахгүй юм бол битгий эрхлүүлээч!rnНулимс унагаах хайр юм бол битгий дасгаач!rnНэг л учрах дурлал юм бол битгий хайрлаач!rnrnХөндий явсанч хайртай гэдэгт итгэrnХэд хоног msg бичээгүйч мартаагүй гэдэгт итгэrnХорвоо ертөнцөд хайр байдагт итгэrnХонгорхон чамайгаа хайрлаж явдагт итгэrnrnХүрч болошгүй гоо үзэсгэлэнrnХайрлаж зүрхлэмгүй цайлган сэтгэлrnХүн бүхнээс харамлам өхөөрдөм инээдrnХэзээч бүтэхгүй санагдах миний дурлалrnrnДуулим энэ орчлондrnДурлал гэж үгүй болrnТоост энэ хорвоодrnТоож би төрөхгүй…rnrnЗолгүй учирсан чамайгааrnЗовлон гэж нэрлэеrnЗол жаргалаасаа илүүrnЗовлондоо би хайртай…rnrnНарнаас цацраг таслаж дагина болъё би чиньrnНавчисаас үндэс гуйж цэцэг болъё би чиньrnСарнаас өнгө булааж гүнж болъё би чиньrnСалхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь …rnrnУруул даваагvй хайрынrnЗvрхэнд яргах vндэсrnУчрал нээгээгvй уруулынrnЗvvдэнд дэлгэрэх сарнайrnrnНар шингэхэд гэгээн хайр жаргахгүйrnНас өтлөхөд нандин хайр уйдахгүйrnНамар болоход ариун хайр гандахгүйrnНэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүйrnrnӨөрт чинь би дурлачихжээ уучлаарайrnӨр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэйrnӨдөр бүр санах болжээ итгээрэйrnӨрөөл бусдаас харамлах болжээ ойлгооройrnБуцааж болдоггүйгээр дасдаг болохоорrnБусдад дурлахаас би эмээдэгrnХамаг сэтгэлээ зориулдаг болохоорrnХааяа би хайраас айдагrnrnЗүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үүrnЗурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг ойлгож уншаарайrnЗүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлааrnЗүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үүrnrnЗүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юмrnЗүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юмrnУулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юмrnУчруулахаар заяасан бурханд харин талархдаг юмrnrnМөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байнаrnМөнхийн хайр чамайгаа тэврээд л алдтааргүй байнаrnХайраа би хэн нэгэнтэй хуваатааргүй байнаrnХадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байнаБи чамаас гарыг чинь гуйя тэврээчrnБи чамаас нүдийг чинь гуйя тэврээяrnБи чамаас уруулыг чинь гуйя үнсээчrnБи чамаас зүрхийг чинь гуйя хайрлаачrnДүр төрөх чинь DisplayrnДуу хоолой чинь RingtonernЗүүдлээд сэрэхэд New msgrnЗүрхний минь Pin code 247rnrnСэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсанrnСэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсанrnСэр сэр хийх салхины чимээ болжrnСэргэлэн чамдаа очих юмсанrnrnМөнхөд орших оддын дунд чамтайгаа байнаrnМөнгөн сарны туяан дор ч чамтайгаа байнаrnrnУхаалаг даруу харцанд чиньrnУянгалаг сайхан үгэнд чиньrnХайр татсан харцанд чиньrnХөөрхөн цагаан царайнд чинь биrnХөл алдан дурлажээ Хайртай болсноо илчлээд байгаараа Өөр нэгэнд үл алдахrnҮнэнч сэтгэл минь ганц болохоорrnҮргэлж хайрынхаа төлөrnМөнх амьдарнааrnrnАмьдралд би чамтай учирсандааrnАриун хайраа чамдаа өгсөндөөrnХамгаас азтайд би өөрийгөө тооцдогrnХамгаас хайрт чамдаа биrnБүхнээс илүү хайртайrnrnТэвэр дүүрэн сарнай цэцэгсrnТэмүүлэх сэтгэлийн минь гэрч юм шүүrnҮнэнч хайрын халуун мэндийгrnӨөрт чинь илгээхийн тулд би яах ёстой вэrnrnУтасны цаанаас чинийхээ дууг сонсоходrnУулс талаар нисэн дүүлэх шиг хөөрдөгrnУулзаагүй нэг мөч хором бүртrnУулын бэлд уйтгарлан суух шиг болдогrnrnАмьдралаас олдсон эрдэнээrnАлдаж би хоцормооргүй байнаrnАзаар учирсан чамаасааrnАлхам ч би холдмооргүй байнаrnrnҮнэнчээр чамайгаа хүлээх минь хэвээрээrnӨвдтөлөө санаад уйлах минь хэвээрээrnӨөрөөс минь холч итгэсэн хэвээрээrnҮнэхээр би чинь чамдаа хайртай болжээrnrnМөхөшгүй хайрыг миний зүрхэнд булгилуулсанrnХайрт минь чи минийrnХалдашгүй нандин хайртын эзэн билээrnБи чамд хайртайrnrnХүний орчлонд чи миний итгэлrnХүсэл мөрөөдөлд минь чи миний гүнж/ханхүү/ юм шүүrnrnЗүрх сэтгэлийн минь гэгээ болсонrnЗүүд нойрны минь эзэн болсонrnЗөвхөн чамдаа би хайртайrnrnЗөв бурууг ялгах сэтгэл минь дэнсэлжrnЗөвхөн чамд хайтай гэжrnЗүрх минь надад чангаар хэлнэrn
танилцуулга
Миний танилцуулга
Нүүр хуудас
Миний зургийн цомог
Цааш..
Сүүлийн бичлэгүүд
(гарчиггүй)
шүлэг
шүлэг
архив
блогийн архив
ангилал
ШҮЛЭГ(хайрын)
холбоосууд
Энэ блогийн бичигч
tsogerdene
Шинэчлэл
Бичлэг
Сэтгэгдэл
найзууд
зохиогчийн эрх
Миний блог
Хуучин бичлэгийн сан
2017-01-24:
(Гарчиггүй)
2017-01-24: шүлэг
2017-01-24: шүлэг
2017
2017 оны 1-р сар
<< Эхлэл рүү буцах